Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт 2015 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж (11.6 мм-ийн голчтой), салхи түр зуур 20-25 м/с хүртэл ширүүсэх үеэр 5 айлын гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас 3440 (урьдчилсан байдлаар) орчим толгой мал хорогдлоо. Иймд иргэд та бүхнийг үер, усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.