1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 2 автомашин, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Дамбын тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн О /57 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хужир булан” гэдэг газар “Орхон” голын усанд Ж /15 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хамуутын тохой” гэдэг газар “Орхон” голын усанд иргэн Г /24 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 15:30 цагт тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 29 иргэн, 5 автомашин, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 2015.06.22-ны өдрийн 20:58 цагт Дэрст булаг гэдэг газраас цогцсыг олсон.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 1 дүгээр багийн Сутай хорооны 2-19А тоотод оршин суугч О-н гэр усанд автсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 4 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар зусч байгаа Шарга сумын малчин Э-н 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ханжит” гэдэг газар иргэн Г-н хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, 3 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 86 иргэн, 1 автомашин, нийт 176 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 2 автомашин, нийт 23 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Малгарын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 34 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн нутаг “Өвөр сүүжийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, нийт 46 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг Тавтын мухар гэдэг газар / сумын төвөөс 30 км, аймгийн төвөөс 310 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 69 иргэн, 18 мотоцикль,3 автомашин, нийт 81 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Хуурай шаазгай гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 19 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгын 11 иргэн 1 автомашин, нийт 14 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр 21:40 цагт,
Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ны өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 23:25 цагт тус тус ажиллаж цурамд оруулсан.
Унтраасан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг “Давс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 00:28 цагт хүлээн авч Орон нутгийн 14 иргэн, 2 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 2015.06.22-ны өдрийн 09:20 цагт;
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн нутаг “Таана” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 1 автомашин, 20 мотоцикл, нийт 52 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.22-ны өдрийн 15:05 цагт;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Чулуут хар гэдэг газар / сумын төвөөс 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч, Орон нутгийн 29 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:06 цагт цурамд оруулж, 22:50 цагт түймрийг тус тус бүрэн унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл рестораны хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Э утсаар 14:08 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 87Б тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 19:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67 дугаар байрны урд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 19:36 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Сэргэн мандалт” ХХК-н хашаанд өвс, хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 54 дүгээр ангийн 5 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан 2 дугаар баг 6 дугаар хэсэг 2-ын 25 тоотод граш шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Б утсаар 2015.06.22-ны 17:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 54 дүгээр ангийн 5 албан хаагч;
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн О “Пинд хураалттай өвс шатаж байна” гэсэн дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 7 албан хаагч;
Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Гандангын хэсгийн задгайд оршин суух иргэн Л 3х4 хэмжээтэй амбаар шатаж хамар хашааны иргэн Д шинээр барьж байгаа 8х8 хэмжээтэй байшингийн дээвэр, нүүрэн тал шатсан дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 18:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 албан хаагч 1 автомашин, орон нутгын 100 хүн 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 21:00 цагт /Тэлмэн сум Улиастай хотоос зүүн тийш 120 км, Тосонцэнгэл сумаас баруун тийш 60 км зайтай/ тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР