“Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага сургуулийн” хоёр дах өдөр үргэлжилж байна.
Австрали Улсын Куинсланд мужийн оролцогч Бред Комменс “Хот дахь эрэн хайх, аврах олон улсын багийн үүрэг, хариуцлага”, Шинэ Зеландын оролцогч Жон Титмус “Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийн үүрэг, хариуцлага”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын оролцогч Флавио Салио “Олон улсын эмнэлгийн тусламжийн багуудын үүрэг, хариуцлага”, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын бүсийн төвийн оролцогч Саманта Орр “ Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын бүсийн төвийн үүрэг, хариуцлага”, “Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны бүсийн төлөвлөлт, Гамшгийн менежерт өгөх зааварчилгаа” зэрэг сэдвээр хичээл зааж байна.
Эрэн хайх, авран туслах олон улсын багуудын 80 оролцогч өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги дээр ажиллаж, онцгой байдлын албаны автомашин, техник, тоног төхөөрөмж, сургалтын баазтай танилцаж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилтыг үзэж сонирхоно.
Мөн олон улсын эмнэлгийн тусламжийн багуудын 20 оролцогч П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч, ажилчидтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.
Мөн зочид, төлөөлөгчид Улаанбаатар хотын газар хөдлөлтөнд эрсдэлтэй байшин, барилгуудыг танилцуулах юм.