1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 2 автомашин, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
- 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-н 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-н 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхан гол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, 3 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 86 иргэн, 1 автомашин, нийт 176 хүн,
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 2 автомашин, нийт 23 хүн,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны 5 дугаар багийн нутаг “Бяруун чулуу ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 34 хүн,
Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг Тавтын мухар гэдэг газар / сумын төвөөс 30 км, аймгийн төвөөс 310 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 69 иргэн, 18 мотоцикль,3 автомашин, нийт 81 хүн, 18 мотоцикль, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Цурамд оруулсан: Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18:00 цагт;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн багийн нутаг “Өвөр сүүжийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, 18 морьтой хүн, нийт 46 хүн, 18 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.23-ны өдрийн 08:55 цагт тус тус цурамд оруулсан.
Унтраасан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Хуурай шаазгай гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн 1 автомашин, нийт 14 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.23-ны өдрийн 16:25 цагт;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Гурван -Улаан” гэдэг газар /Матад сумын Жаргалант багийн нутагтай хил залгаа/ сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.23-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, Баянтүмэн сумын 6 иргэн, 1 автомашинтай, Матад сумын 10 иргэн,1 автомашинтай, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.23-ны өдрийн 23:25 цагт тус тус унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 22 дугаар байрны суурын давхрат хураалттай байсан эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.23-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 5 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг циркийн сургуулийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.23-ны өдрийн 21:27 цагт хүлээн авч ОБЕГ-ын ГТТГ-ын чиглэлийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н, НОБГ-ын дарга хурандаа У, ГТТХ-ийн дарга хурандаа Э, СБД-ийн ОБХ-ийн дарга дэд хурандаа Н, ХУД-ийн ОБХ-ийн дарга хурандаа Д, МШУТ-ийн жижүүрийн бүрэлдэхүүн, НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 19 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр, ХУД-ийн ОБХ-ийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, СБД-ийн ОБХ-ийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, нийт 64 албан хаагч,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжийн 29 тоотод иргэн Г-н эзэмшлийн 15-40 БАР улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.23-ны өдрийн 19:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Төв аймгийн Баян сумын Цочир багийн нутаг Сундуйл гэдэг газар автозамын зорчих хэсэгт 12-08 ТӨА улсын дугаартай ачааны автомашин, 77-18 ХЭА улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдөж эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 03:30 цагт хүлээн авч Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /40 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Л /9 настай, эрэгтэй/, П /1 настай, эрэгтэй/, Д /14 настай, эмэгтэй/ нар эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж дүүргийн эмнэлэгт, нас барсан иргэн О /40 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нарын цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.
Ахуйн осол: Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 6 дугаар байрны 2 дугаар орцны тагт дээр 7 даврхаас хүн унаж нас барсан байна, цогцсыг буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.06.23-ны өдрийн 10:26 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /30 настай, эрэгтэй/ унаж нас барсан байсныг цогцсыг буулгаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР