Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн Н /нас тодорхойгүй, эмэгтэй/ нь 2015.06.29-ний өдөр Говьсүмбэр аймгаас Дундговь аймагруу явах замдаа сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 22:20 цагт /23:35 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.  

Уснаас эрэн хайх:  Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг “Бугат үзүүр” гэдэг газар Ховд голын усанд Б /2 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:20 цагт /22:40 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж, 2015.07.01-ний өдрийн  19:55 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар усан тохой”- н орчим автомашин голд суусан байна гэсэн дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:12 цагт /20:40 цагт/ хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж, иргэн Т-н 21-16 УНС улсын дугаартай “Тоyota Prius-20” загварын автомашин голд суусан байсныг татан гаргасан.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 4 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан голын зах” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 морь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхан гол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 3. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 4 иргэн нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, нийт 37 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 47 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, нийт 17 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр; /нэмэлтээр Архангай аймгийн 11 албан хаагч 2015.06.30-ны өдөр сумын төвөөс 40 орчим км-т байдаг Тэнгис голын бэлчрээс явганаар гарсан/

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Хүйтний голын “Бичигт хад” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин,  Байгал орчны газраас 5 хүн, 1 автомашин нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урд голын шивэрт” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ны өдрийн 20.00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 30 хүн 25 морь, нийт 42 хүн, 25 ердийн хөсөг, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.

Цурамд оруулсан: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тархитай багийн нутаг “Харцайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.29-ний өдрийн 11:00 цагт түймрийг цурамд оруулсан.

 4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны эмнэлгийн 6 дугаар гудамжийн 345 тоот хашаанд иргэн Б-н 4м3 хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 18:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 9 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 14:02  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top