Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уул, хаднаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 02:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, хилийн 0285 дугаар ангийн 5 албан хаагч 1 автомашин, уулын авиралтын 4 тамирчин нийт 16 хүн, 3  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхраас фасат унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 11:31 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн  7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “ Американ дэнж хотхон”-ы 2 дугаар байрны дээвэр дээрээс төмөр унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 13:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн  7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;  /Аврах бүлгийн дарга ахлах дэслэгч Ч дээврээс цөмрөн нуруугаа гэмтээснийг ГССҮТ-д хүргэж өгсөн/.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Прокурорын газрын байрнаас дээврийн төмөр хууларч унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 13:49 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн  4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж аюулгүй болгосон.

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 28 дугаар  байрны 2 дугаар давхараас өндөр настай иргэн тусламж хүсээд байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн  7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Д /99 настай, эмэгтэй/-г гэртээ цоожлогдсон байсныг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Баян булгийн тархи” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 18 км орчим зайтай/ гэр үерт автагдах гээд байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

4. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нэмэлтээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 18 албан хаагч,1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч 1 автомашин нийт 85 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Энгэт багийн “Даамай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 33 иргэн, 6 автомашин, 2 мотоцикл, нийт 41 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн баруун салаа ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч, 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч Аврах тусгай ангийн 32 албан хаагч, 2 автомашин, Сэлэнгэ  аймгийн Онцгой байдлын газраас  2 албан хаагч, нийт 34 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн “Арцат-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.29-ний өдөр хүлээн авч, 2015.07.09-ний өдрийн 17:30 цагт түймрийг унтраасан боловч 2015.07.11-ний өдрийн 20:40 цагт дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 1 иргэн, 1 автомашин, нийт 11 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цурамд оруулсан: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн “Их савгийн бургас” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч Орон нутгийн 30 иргэн, 3 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 13:30 цагт;

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.10-ны өдрийн 17:05 цагт;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн “Дунд жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.13-ны өдрийн 02:00 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Хужхан давааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 92 иргэн, 11 автомашин, нийт 126 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.13-ны өдрийн 17:30 цагт;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ангархай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.11-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашинтайгаар  2015.07.13-ны өдрийн 21:35 цагт;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн  “Гүнжийн даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 10:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 22 иргэн, 5 автомашин, нийт 34 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр; ажиллаж  2015.07.13-ны өдрийн 16:45 цагт;

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр  тус тус цурамд оруулсан.

5. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Өртөөний 2 дугаар гудамжийн 25 тоотод иргэн Э-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 5 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав хороолол”- ын баруун талын замын зорчих хэсэгт О-н 12-83 УНД “Berna Accent” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.14-ны өдрийн 04:06 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч; 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн “Ойн” 1 дүгээр гудамжийн 2 тоотод Ц-н “Isuzu pickup” загварын 34-26 СЭҮ улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 09:39  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрийн Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгий Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Саятаны” 4 дүгээр гудамжийн 1 тоотод Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрийн Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top