Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Оюут 7 дугаар гудамжийн 20 тоотод иргэн Б /32 настай, эрэгтэй/ нь 2015.07.10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.14-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 6 албан хаагч, 1 автомашин, нийт 16 хүн, 2  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Налайх дүүргийн 6 дугаар хорооны Тэрэлжийн UB-2 амралтын газрын ойролцоо Туул голын усанд 1 хүн живсэн байна гэсэн дуудлагыг 2015.07.14-ний өдрийн 17:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Т /23 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Уул, хаднаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 02:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, хилийн 0285 дугаар ангийн 4 албан хаагч 1 автомашин, уулын авиралтын 4 тамирчин нийт 15 хүн, 3  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ус цас шаварт саатсан: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Төмөр замын гарамын харалдаа Туул голын усанд “Toyota Prado” загварын автомашин суусан дотроос нь 3 хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.07.14-ний өдрийн 10:22 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эрэгтэй/, М /30 настай, эмэгтэй/, Э /3 настай, эмэгтэй/ нарын аюулгүй байдлыг хангаж, автомашинийг уснаас татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт:   Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн “Хасагт хайрхан” гэдэг газар 2015.07.14-ний өдрийн 19:59 цагт У.46074/00//, Ө.96000/00// газар зүйн солбилцолд 3,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г-аастодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн.   

Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.    

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

4. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч 1 автомашин нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч, 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч Аврах тусгай ангийн 32 албан хаагч, 2 автомашин,  Нийслэлийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашинтай, Сэлэнгэ  аймгийн Онцгой байдлын газраас  2 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн “Арцат-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.29-ний өдөр хүлээн авч, 2015.07.09-ний өдрийн 17:30 цагт түймрийг унтраасан боловч 2015.07.11-ний өдрийн 20:40 цагт дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 1 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цурамд оруулсан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн “Дунд жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 22 иргэн, 5 автомашин, нийт 34 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.13-ны өдрийн 02:00 цагт;

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.13-ны өдрийн 23:00 цагт;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн баруун салаа ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.13-ны өдрийн 22:00 цагт;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Энгэт багийн “Даамай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 33 иргэн, 6 автомашин, 2 мотоцикл, нийт 41 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.14-ний өдрийн 18:00 цагт  тус тус цурамд оруулсан.

Унтраасан: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 1 автомашин, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.10-ны өдрийн 17:05 цагт;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн  “Гүнжийн даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.13-ны өдрийн 10:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 22 иргэн, 5 автомашин, нийт 34 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр; ажиллаж  2015.07.14-ний өдрийн 15:31цагт;

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн “Их савгийн бургас” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 3 автомашинтайгаар ажиллаж 2015.07.12-ны өдрийн 18:00 цагт;   

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Хужхан давааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 92 иргэн, 11 автомашин, нийт 126 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.14-ний өдрийн 21:45 цагт;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ангархай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.11-ний өдрийн 15:20 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж 2015.07.14-ний  өдрийн 21:00 цагт тус тус унтраасан.

5. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн Сургуулийн 1757 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.14-ний өдрийн 14:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Их нарангийн 13 дугаар гудамжийн задгайд иргэн Уранчимэг, Элбэгбат нарын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.15-ны өдрийн 02:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top