Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

54132990_311235232870030_4838010243508076544_n.jpg

     Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 7 хүний амь насыг авран хамгаалаад байна.

     Мөн 03 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.  

  Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын ойролцоо тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас  анхааруулж байна.

 

scroll to top