Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажиллана

DSC_3267.jpg

 Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Санамж бичгийн хүрээнд алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулахаас гадна мэргэжлийн эмчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

 Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө авах, аврах шуурхай бүлгийн эмч нарт сургалт зохион байгуулахад хамтран ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

 

scroll to top