Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

DSC1391.jpg

   ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа.

  Энэ үеэр Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага болоод ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ЭМЯ  зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын шуурхай удирдлагын төвүүдтэй шууд холбогдож, харилцан мэдээлэл солилцож байгаагаа танилцуулав.

  Мөн “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийн үйл ажиллагаатай болон зайнаас тандан судлал хийх газарзүйн мэдээллийн системтэй танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top