Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар бага зэргийн шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 6, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 7, 8-нд зарим газраар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8, 9-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багт 10х6 хэмжээтэй малын хашаа, хураалттай 200 боодол өвс, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 11:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 9 алба хаагч, 3 автомашинтай 13 км зам туулан 12:05 цагт очиж 3 цаг 14 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 230 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 27, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, тус сумын ЗДТГ-ын 4 ажилтан, нийт 48 хүн ажиллаж, 04.04-ний өдрийн 10:30 цагт унтраан орон нутгийн 9 иргэнд хүлээлгэн өгсөн. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр 12:00-12:30 цагийн хооронд Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газраас Цагаан-Үүр сумын чиглэлд нислэг үйлдэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагчийг сумын төвд хүргэн, ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 27 алба хаагчдыг мөн өдрийн 13:03-17:30 цагийн хооронд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газраас нисч Улаанбаатар хотод ирсэн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хустайн гуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, “Болд төмөр-Ерөө гол” ХХК-ийн 60 хүн, нийт 106 хүн, 10 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 17:09 цагт унтраасан.
Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруу урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.04-ний өдрийн 03:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон Балжийн тусгай хамгаалалттай газрын 7 хүн, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, 8 автомашинтай унтрахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд угсармал 5 давхар 17 дугаар байрны 27 тоот 5 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 19:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 19:28 цагт иргэн Т /32 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэргэлэсэн үедээ 5 дугаар тагнаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метр/ Орхон голд тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 12 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.04-ний өдрийн байдлаар тус багийн “Ширэнгийн тохой” гэдэг газраас “Мөндөлтэй хошуу” гэдэг газар хүртэл 3 км-т 5 удаа нийт 15 км-т усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 2 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.05-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР