Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

56214367_2077400128961820_126466952708227072_o.jpg

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 230 км-т/ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ойн түймэр гарсан.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн голомтод ажиллах бүрэлдэхүүнийг 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:30 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу шуурхай хүргэсэн.

Түймрийн голомтод, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, түүний харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагч,  аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0257 дугаар анги, сумын ЗДТГ зэрэг байгууллагын 18, нийт 48 хүн голомтод ажиллаж, түймрийг богино хугацаанд, газар авахуулалгүй шуурхай унтраан 04 дүгээр сарын 04-ний 10:30 цагт бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өглөө.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хустайн гуу” гэдэг газар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний 14:30 цагт /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, “Болд төмөр-Ерөө гол” ХХК-ийн 60 хүн, нийт 106 хүн, 10 автомашинтайгаар шуурхай ажиллан мөн өдрийн 17:09 цагт бүрэн унтраагаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top