Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Увс, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар хур тундас орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, нутгийн баруун хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг болон Дорнод Монголын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Мэнэнгийн тамсаг” ХХК-ийн авто засварын газрын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 12:33 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт “Тохжилт сүмбэр” ОНӨҮГ-ын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 18:23 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 09:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгной байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашинтайгаар  3 км замыг туулан 10:05 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд эзэн нь тодорхойгүй улсын дугааргүй “Хюндай сантапе” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 17:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 17:30 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,7 км зам туулан 17:59 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг 04.04-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулж, 04.06-ны өдрийн 12:09 цагт бүрэн унтрааж, тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн. /Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 6 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 13 албан хаагч, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.05-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрны 5 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 20:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 20:50 цагт очиход тус байрны оршин суугч С /40 настай, эмэгтэй/ тагтан дээрээс унах гэж байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метрт/ тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн 12 алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 25 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.06-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан осолдсон газраас Тавтын пост, Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл усаар болон хуурай газраар нийт 50 км-т, 4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.07-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top