Увс аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

DSC3195.jpg

 ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.

 Энэ удаа Увс аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ. 

Олон ястны өлгий нутаг Увс нутгийн түүхэн замнал, онцлог, дурсгалт газрууд, соёл, уламжлалын эд зүйлс болон Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга, гар урлал,  амжилт,  алдарыг танилцуулсан  нийт 343 үзмэр дэлгэгдээд байна.

Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top