Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв

street-750x370.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болохтой холбогдуулан  нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/275 дугаар тушаалаар  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагаас 04 дүгээр сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүллээ.

   Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа ханган, холбоо барих боломжоо бүрдүүлэх, уртасгасан цагаар ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top