Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа :

Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын- Ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд иргэн Ц /45 настай, эрэгтэй/ 2015.07.21-ны өдөр живсэн тухай дуудлагыг 2015.07.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, цагдаагийн газрын 2 албан хаагч,  орон нутгийн 1 иргэн нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Хуурай-Агь” гэдэг газар “Бөөрөг” нууранд /сумын төвөөс урд зүгт 30 км/ 2015.07.23-ны өдрийн 20:45 цагийн орчим А /12 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.07.24-ний өдрийн 08:05 цагт цогцсыг олж гаргасан.

Ус, цас, шаварт саатсан: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хүрэмтийн үзүүр” гэдэг газар, “Орхон” голын усанд 7 зорчигчтой  “Митцубиши Делика” загварын автомашин суусан тухай дуудлагыг 2015.07.24-ны 23:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчин: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Бумбат” гэдэг газар Г /14 настай, эрэгтэй/ 2015.07.10-11-ний өдөр тарваганы мах идсэний улмаас өндөр халуурч сумын эмнэлэгт 2015.07.19-ний өдөр ирж, хэвтэн эмчлүүлж байгаад 2015.07.21-ний өдрийн 03:43 цагт нас барсан. Нас барсан иргэний цогцосноос дээж авч шинжлэхэд 2015.07.24-ний өдрийн 03:05 цагт гарсан хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 2 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 14 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Увс  аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 54 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.23-ны өдрийн 16:20 цагт цурамд оруулсан.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ 2015.07.20-ны өдрийн 23:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 32 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.24-ны өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан.

5. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дүгээр гудамжийн 915 тоотод 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.24-ний өдрийн 10:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хорооллын 4 дүгээр байрны 10 дугаар орцны 123 тоотын гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.07.25-ны 00:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраан, иргэн О-г угаартсан байдалтай байсныг гаргасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг /аймгаас 28 км-т/ “Энх” зусланд гал тогооны зориулалттай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.25-ны өдрийн 07:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 8 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Ногоочдын 2 дугаар гудамжийн 4 тоотод 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.25-ны өдрийн 02:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраан, угаартаж унасан байсан иргэн З-г гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top