Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа :

Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн М /42 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 3 дугаар байрны 1 дүгээр орцны 3 дугаар давхрын 46 тоотод хүүхэд гэртээ цоожлогдсон байна гэсэн дуудлагыг 2015.07.25-ны өдрийн 21:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж М /1 настай,эмэгтэй/-г гэртээ цоожлогдсон байсныг гаргаж эх О-д хүлээлгэн өгсөн

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчин: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Бумбат” гэдэг газар Г /14 настай, эрэгтэй/ 2015.07.10-11-ний өдөр тарваганы мах идсэний улмаас өндөр халуурч сумын эмнэлэгт 2015.07.19-ний өдөр ирж, хэвтэн эмчлүүлж байгаад 2015.07.21-ний өдрийн 03:43 цагт нас барсан. Нас барсан иргэний цогцосноос дээж авч шинжлэхэд 2015.07.24-ний өдрийн 03:05 цагт гарсан хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 2 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.    

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-н хотонд 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй 2015.07.19-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр:

Увс  аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 44 иргэн, 3 автомашинтай, нийт 54 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.25-ны өдрийн 11:00 цагт унтрааж тус  багийн Засаг дарга Н.Баянмөнхөд;

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 2 иргэн, нийт 14 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.25-ны өдрийн 15:15 цагт түймрийг бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагч С.Мартад тус тус хүлээлгэн өгсөн.

5. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг “Дархан” авто буудлын зүүн талд Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто замын зорчих хэсэгт иргэн Б-н эзэмшлийн 31-09 УНҮ улсын дугаартай “Истима” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.25-ны 20:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top