Сургалтад 60 гаруй алба хаагч хамрагдаж байна

57414096_1572993932842406_1956791498104111104_n.jpg

  Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/105 дугаар тушаалаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг зохион байгуулж байна.

   Сургалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч болон гал унтраах автомашины жолооч нарын нийт 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

  Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, жолооч нарын хууль, эрхзүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top