Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Булган, Говь-сүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунаас 6-11 м/, сэрүүсч 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 22, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Объектын түймэр:Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Иргэний нисэхийн ерөнхий газрын Сайншанд өнгөрөлтийн хэсгийн байрны 2 дугаар давхарт өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 16:43 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрээс иргэн Д /53 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд гаргасан.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хөөвөр багийн 5 дугаар хорооллын “Задгай”-д иргэн Ө-ийн малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Орон нутгийн 56 иргэн, 12 автомашинтай 2 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 4 бог мал өртөж хорогдсон.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дугаар хорооны Зуун модны зуслангийн “Задгай”-д шар өвс шатсаны улмаас иргэн П-ийн 2х3, Х-ын 3х4 хэмжээтэй амбаарын зүүн тал, Г-ийн 5х6 хэмжээтэй байшингийн модон шал тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 12:08 цагт очиж 1 цаг, мөн 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 12:12 цагт очиж 2 цаг 50 минут тус тус ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 35 дугаар гудамжны 53 тоот Иргэн О-ийн 2х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 12:17 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зусланд шар өвс шатсаны улмаас иргэн Д-ийн 3х5 хэмжээтэй зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 13:08 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны ”Одонт”-ын 21 дүгээр гудамжны 139 тоот Иргэн О-ийн 4х3 хэмжээтэй амбаар, 20 дугаар гудамжны 41 тоотод иргэн Н-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 13:28 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багийн 5 дугаар гудамжны 1 тоот Иргэн Б-ийн малын 20х30 хэмжээтэй хашаа шатаж байна дуудлагыг 04.19-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Орон нутгийн 60 иргэн, 10 автомашинтай 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Ар согоот”-ын зуслангийн 1 дүгээр гудамжны 15 тоот иргэн Э-ын 9х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 5 км зам туулан 14:18 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Жаргалант сумын Улаатолгой багийн 2 дугаар гудамжны 8 тоот иргэн Н-ийн 5х8 хэмжээтэй байшин, 4х4 хэмжээтэй 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 36 км зам туулан 15:18 цагт очиж 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 6 дугаар гудамжны 12 тоот иргэн Д-ийн 8х9 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 13 алба хаагч, 4 автомашинтай 5 км зам туулан 15:21 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 5-10 км-т, “Бугатын-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 68.3 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 19 алба хаагч, 1 автомашин, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 13 алба хаагч, 1 автомашин, Үндэсний аврах бригадын 19 алба хаагч, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалттай газрын 11 ажилтан, 4 автомашин, 6 морь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, нийт 79 хүн, 8 автомашин, 6 морьтойгоор ажиллаж, 04.16-ны өдрийн 09:30 цагт түймрийг цурманд оруулсан бөгөөд 04.19-ний өдрийн 19:05 цагт унтраасан. Уг түймэрт 1200 га ойн талбай шатсан.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 орчим км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 31 алба хаагч, 3 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 33 алба хаагч, 2 автомашин, нийт 81 алба хаагч, 8 автомашин, орон нутгийн 68 иргэн, 8 автомашин, 4 мотоцикль, нийт 149 хүн, 16 автомашин, 4 мотоциклтой ажиллаж, 04.19-ний өдрийн 20:31 цагийн байдлаар түймрийн баруун урд, баруун, баруун хойд, зүүн хэсгийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Чандманы-Ам” гэдэг газар Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 17 алба хаагч, 4 автомашинтай 8 км зам туулан 16:08 цагт, нэмэлт дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 16:32 цагт, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 24 км зам туулан 17:09 цагт, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 16:53 цагт, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 40 км зам туулан 18:40 цагт тус тус очиж, мөн НОБГ-ын 5 алба хаагч, 1 автомашин, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, 2 автомашин, нийт 77 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.19-ний өдрийн 13:35 цагт бүрэн унтраан Богд хан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан С.Батбаатарт хүлээлгэн өгсөн. Уг түймэрт нийт 5 орчим га талбай шатсан.
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Баруун нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 43 иргэн, 7 автомашинтай нийт 78 хүн, 9 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Өвөр хонхор” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 50 иргэн, 5 автомашинтай, нийт 74 хүн, 7 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн “Үнэгт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний 14:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Ж.Шижирбаатараар ахлуулсан орон нутгийн 26 хүн 5 автомашинтай ажиллаж 15:04 цагт унтраасан. Уг гал түймэрт 0.4 га талбай шатсан.
Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Галуут багийн “Нэвсийн-Ухаа” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 55 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0275 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 24 иргэн, 2 автомашинтай, нийт 40 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байхад Монгол Улсын хилийн 921 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-руу орсон. 04.20-ны өдрийн 05:00 цагт цурманд оруулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР