Өсвөрийн тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ

57716553_2313190898953932_4086076751195668480_n.jpg

  Боксын спортын ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит өсвөрийн холимог насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа.   

  Тус тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны өсвөрийн тамирчин И.Тэмүүжин алт, И.Тэмүүлэн, Ж.Ерөөлт нар хүрэл медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top