Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд М эзэнтэй “Цагаан нуур” жуулчны баазын завьтай явсан 7 хүн осолдож аврах хантааз өмссөн 4 иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.05-ны өдрийн 12:24 цагт Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг олж гаргасан. Одоогоор иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Голомтонд 2015.08.06-ны өдрийн 15:10 цагт хүч нэмэгдүүлэн АТА-ийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар хүрэлцэн очиж нийт 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дундговь аймгийн Дэлгэоцогт сумын нутаг “Улаан дэл”-ийн нууранд Б /40 настай эрэгтэй/, А /30 настай эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.07-ны өдрийн 06:40 цагаас 1 цогцсыг гаргасан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 54 дүгээр гудамжийн 5 тоотод бага насны хүүхэд жорлонд унасан гэсэн дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж А /1,6 настай, эмэгтэй/ жорлонд унаж нас барсан байсныг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Хараацай” зуслангаас 2015.08.05-ны өдрийн 21:00 цагийн орчим О/15 настай, эрэгтэй/ сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд гараад алга болсон эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2015.08.06-ны өдрийн 19:39 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.08.06 ны өдрийн 22:25 цагт хүүхдийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир  багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээн цолмон” ХК-ны “Монгол” зоогийн газрын нийтийн бие засах газрын нүхэнд хүн унасан гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 03:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Орбитын 72 дугаар гудамжийн 10 тоотод оршин суугч Ц-г гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-н 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н суурьт хонинд  цэцэг өвчний шинж  тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7 дугаар гудамжны 11 тоотод иргэн Б-н 1 үхэр 2015.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-н хотонд 1 үхэр 2015.07.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.  Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжийн 9 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар цэцэрлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 00:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 4 дүгээр гудамжинд иргэн Б-н  Nissan March загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 03:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 5 албан хаагч,

Увс  аймгийн Улаангом  сумын 10 дугаар багийн “Барилгын хороо”-ны 5 дугаар гудамжийн 16 тоотод өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын 2 дугаар багийн “Мобиком”-ын 1 дүгээр гудамжийн 1 тоотод хураалттай задгай нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 11 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн Д-н 6х7 харьцаатай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top