Хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлэв

59592863_287806002152411_3309241261839351808_n.jpg

Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, хамтран ажилласан байгууллагуудад “Талархал” гардуулах арга хэмжээ НОБГ-т боллоо.

  Анх удаа нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан  “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д идэвх санаачлагатай оролцож, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top