Түмэнцогт суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль боллоо

57358075_2262916430630133_3658241091607461888_n-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

   Уг төсөл нь Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм.

  Тэгвэл төсөл хэрэгжиж буй Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.

Сургуульд сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэдлэгээ дээшлүүлж, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон юм.

 Мөн энэ үеэр Түмэнцогт сумын Засаг даргын А/18 дугаар захирамжаар “Хээрийн түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг”-ийг байгуулж, сумын иргэд  гал түймэр унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тактикийн сургуулийг зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгээ бататгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top