Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалт боллоо

IMG_1959.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/105 дугаар тушаалаар Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг зохион байгууллаа.

   Сургалтад Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангийн  30 орчим  салааны захирагч хамрагдсан юм.

  Салааны захирагч нарын хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой хоёр өдрийн сургалтаар танхимын болон хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top