Сургалтад 30 гаруй алба хаагч хамрагдаж байна

IMG_9836.jpg

 Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/132 дугаар тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нарын “СНББ-19” сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулагдаж байна.

 Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нарын 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.

This image has an empty alt attribute; its file name is IMG_9830.jpg

  Сургалтаар төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, программ хангамж, цахим худалдан авалт, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Онцгой байдлын байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах зэрэг сэдвээр ОБЕГ, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөх юм.

 Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой тус сургалт энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top