1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ус, цас, шаварт саатсан: Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг “Цагаан нуур”- ын дэргэд зорчигч тээврийн автобус шаварт суусан байна гэсэн дуудлагыг 2015.08.18-ны өдрийн 06:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 495 зорчигчтой 65 тээврийн хэрэгслийг татан гаргаж;
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг километрийн 14 дүгээр тэмдэгийн баруун талд /Шарын гол сумаас баруун урд зүгт 20 км-т/ “Истана” загварын автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 2015.08.18-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 зорчигчтой автомашинийг татан гаргаж тус тус тусламж үйлчилгээ үзүүлсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 2015.08.14-ний өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 2015.08.16-ны өдрийн 14.00 цагт гарсан өвчтөний шинжилгээний хариугаар “Тарваган тахал” үүсгэгч булчирхай хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон, шинжилгээг баталгаажуулахаар давтан шинжилгээ хийж байна. Өвчтөний биеийн байдал сайжирч байна. Тус сумын Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/89, аймгийн Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/296 дугаар захирамжаар тус тус 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтонд аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 1 дүгээр хавьталттай 8, 2 дугаар хавьталттай 8 иргэнийг тусгаарлан, шинжилгээ хийж байна. Сумын хэмжээд 8 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газраас 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 19 иргэн, 9 автомашин, нийт 30 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр, мөн 2015.08.16-ны өдрийн 11:00 цагаас Мөрөн суманд “Хилэнтийн гүүр”, “Мөрөн” нисэх буудлын урд талын зам, тус аймгийн Бүрэнтогтох сумын “Улаан богоч” гэдэг газарт хяналтын пост гарган, аймгийн Цагдаа, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газраас 8 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н суурьт “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хониноос 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хониний цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-н 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-н 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-н 1 тугал 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмтэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-н 3 адуу 2015.08.11-12-ны өдрийн хооронд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг малчин Ш-н 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-н хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Номгон хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-н 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа..Үүнд:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 28 дугаар гудамжийн 24 тоотод иргэн иргэн Б-н 10х12 метрийн хэмжээтэй дүнзэн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.18-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багийн 16 дугаар гудамжийн 165 тоотод иргэн Г-н 10х8 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.18-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн 7 дугаар хэсгийн 5 тоотод /Сүхбаатар сумаас урд зүгт 18 км-т/ иргэн П-н 11х5 метрийн хэмжээтэй дүнзэн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.18-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 9 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын Дэнжи багийн 1 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Б-н 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.19-ний өдрийн 03:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР