Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо болон нойтон цас орж, баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур  18-20 м/с, говийн аймгуудын нутгаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Алтайн өвөр говь болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал:  17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-20-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 09:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 09:56 цагт очиж, 37 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багт 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 10:22 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 11:09 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Гүн худаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 13 км-т/ хаваржааны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн 4 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 8 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 6 техник хэрэгсэлтэй 13 км замыг туулан 17:15 цагт очиж, 3 цаг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Шинэ айл” багт 1.5 м3 түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:28 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Нарийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35  км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 17:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 2 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 22:35 цагт цурманд оруулж, 05.15-ны өдрийн 11:10 цагт ойн түймрийг бүрэн унтрааж, байгаль орчны улсын байцаагч Б.Баяраа, ойн инженер Б.Цэвэгмид нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт 50 га талбай шатсан.

Хээрийн түймэрДорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 14:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0198 дугаар ангийн “Дэгээ гол”-ын заставын 6 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 18:00 цагт түймрийг бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 3000 га талбай шатсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн “Хирсэнгийн хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км-т, Ө-47090I, У-110010I/ 05.15-ны өдрийн 12:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.15-ны өдрийн 12:06 цагт аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Хавцалын хашаа”, “Уулзварын гол”, “Булан”, “Мөнгөн толгой” гэдэг газар Онгон сумын Их булаг багийн “Хавцалын хашаа” гэдэг газраас иргэн Д /27 настай, эрэгтэй/, Дарьганга сумын Овоот багийн “Уулзварын гол” гэдэг газраас иргэн Г /42 настай, эрэгтэй/, Аман-Ус багийн “Булан” гэдэг газраас иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Үүд багийн “Мөнгөн толгой” гэдэг газраас иргэн  Б /40 настай, эрэгтэй/, Халзан сумын Халзан шанд багийн “Шинэ худаг“ гэдэг газраас иргэн Б /41 настай, эрэгтэй/, Хатавч багийн “Досон” гэдэг газраас иргэн Б /47 настай, эрэгтэй/, О /18 настай, эмэгтэй/, Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Таван толгой” гэдэг газраас иргэн О /35 настай, эмэгтэй/, Баяндэлгэр сумын Хонгор багийн “Их өргөө” гэдэг газраас иргэн Г /33 настай, эрэгтэй/, Баян багийн “Хөөт” гэдэг газраас иргэн Н /28 настай, эрэгтэй/, Дэлгэр багийн “Шинэ булаг” гэдэг газраас иргэн С /39 настай, эрэгтэй/, Наран сумын Зүлэгт багийн “Дуграг” гэдэг газраас иргэн Э /50 настай, эрэгтэй/, Досон багийн “Молцог-Элс” гэдэг газраас иргэн С /45 настай, эрэгтэй/, Досон багийн  “Дуграг” гэдэг газраас иргэн Д /20 настай, эрэгтэй/ нар 05.15-ны өдрийн 09:00-20:55 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онгон сумын ЗДТГ-аас 5 албан хаагч, Дарьганга сумын ЗДТГ-аас 1 албан хаагч, 1 дүгээр багийн 3 иргэн, Үүд багийн 3 иргэн, Халзан сумын ЗДТГ-аас 5 албан хаагч, Түвшинширээ сумын ЗДТГ-аас 3 албан хаагч, Баяндэлгэр сумын ЗДТГ-аас 4 албан хаагч, Баян багийн 3 иргэн, Дэлгэр багийн 3 иргэн, Досонгийн гол багийн 4 иргэн, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын 5 албан хаагч, нийт 39 хүн, 12 автомашинтай, 12 ажлын хэсэг гарч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:30 цагт иргэн Г-г “Рашаант” гэдэг газраас, 17:02 цагт иргэн О-г “Гарамын дөрвөлж” гэдэг газраас, 18:15 цагт иргэн Г-г “Гүн буу” гэдэг газраас, 17:35 цагт иргэн Н-ийг “Зүүн сахиул” гэдэг газраас, 17:35 цагт иргэн С-ийг “Гавдалын говь” гэдэг газраас, 18:25 цагт иргэн Э гэртээ өөрөө ирсэн, 16:40 цагт иргэн Б, иргэн О нарыг “Досон” гэдэг газраас, 20:05 цагт иргэн Ө-г Аман-Ус багийн “Булан” гэдэг  газраас, 20:15 цагт иргэн Д-г “Хавцалын хашаа” гэдэг газраас, 18:15 цагт иргэн С гэртээ өөрөө ирсэн, 20:15 цагт иргэн Д гэртээ өөрөө ирсэн, 20:09 цагт иргэн Б-г “Мөнгөн толгой” гэдэг газраас, 19:40 цагт иргэн Б-г “Бор толгой” гэдэг  газраас, 05.16-ны өдрийн 05:30 цагт иргэн Д-г “Өндөр хамар” гэдэг газраас тус тус эсэн мэнд олсон. Наран сумын Досонгийн гол багийн “Хашаатын булаг” гэдэг газраас иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /17 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хороонд иргэн О-гийн хүү А /13 настай, эрэгтэй/ 05.14-ний өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 12 алба хаагч, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 6 албан хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 5 автомашин, 6 мотоциклтойгоор Хатгал тосгоны төв, “Далай-Ээж босго”, “Эг”-ийн голын эрэг дагуу, “Хасгийн хаяа”, “Харгана”, “Нүхэн”, “Бэрхмиш”, “Жанчив толгой” зэрэг газруудаар нийт 50 км-ийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:50 цагт зогсоосон. 05.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Цогцос гаргах: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Байгаль орчны автозамын уулзвараас баруун урд зүгт 100 м-т тогтоол усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:59 цагт очиж, 40 минут ажиллаж, Дархан сумын 8 дугаар багийн “Микро” хорооллын оршин суух иргэн Б /47 настай эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/-гийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top