1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сум Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ Орхон голд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
Усанд саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Уу” булангийн Сөрдөгийн гарам гэдэг газар “Туул” голд П-н “Land-100” загварын автомашин суусан, 4 иргэн автомашин дээрээ байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр татан гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоосон.
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 5 сумын нутагт “Боом” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 13 сумын нутагт 13 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, .Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-н хотонд 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 13 хонь өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-н 3 адуу 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Моломын-Ар” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.06-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-н хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Номгон” хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-н 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ 2015.08.19-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 60 хүн, 4 автомашин, нийт 70 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгын 20 иргэн, 3 автомашин, нийт 30 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Онт” гэдэг газар /сумаас 14 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга М.Рагчаагаар ахлуулсан 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.21-ний өдрийн 09:00 цагт бүрэн унтрааж багийн Засаг дарга Л.Дүүдэйд;
Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Хар цагаан-Ус” гэдэг газар /сумаас 70, заставаас 2 км-т/ ойн түймрийг цурамаас 2015.08.21-ний өдрийн 05:40 цагт алдсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус сумын 25 иргэн, 3 автомашин, Хилийн 0311 дүгээр ангийн 15 албан хаагч, 6 автомашин, нийт 40 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.21-ний өдрийн 11:30 цагт бүрэн унтрааж багийн засаг дарга С.Цэндсүрэнд;
Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 20:40 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Баттулгаар ахлуулсан 7 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.21-ний өдрийн 22:20 цагт бүрэн унтрааж тус багийн манаач Б.Жутгаад тус тус хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13 дугаар гудамжийн 4 тоотод эзэнгүй айлын 3х2 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 11:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 26 дугаар гудамжийн 162 тоотод Ц-н 3.5х3.5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 14:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 9 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Улиастайн 3а хэсгийн 45 тоотод “Жонон мөнх” ХХК-ийн Эсгийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 18:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Ч-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний өдрийн өдрийн 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжийн 368 тоотод иргэн Ц-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний өдрийн өдрийн 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 26 дугаар байрны 27 тоотод иргэн Н-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 15.26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР