Онцгой байдлын ерөнхий газраас аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох дунд шатны “АУШДС-19.1” сургалтыг энэ сарын 01-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн 23 алба хаагч хамрагдсан юм.
Алба хаагчид гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлагыг эзэмшин, “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.
Сургалтаар алба хаагчид ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд онолын болоод дадлага сургуулийг хийсэн юм.
Харин хээрийн дадлага сургууль анх удаа Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн эрэгт байрлах “Гүний усны сургалтын төв”-д зохион байгуулагдснаараа онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.