БНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар санал солилцов

.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг энэ сарын 22-ны өдөр БНПУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хавсран суугаа батлан хамгаалахын атташе, хошууч генерал Славоми Калужинскийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын онцлог болон ижил төстэй олон талын асуудлын хүрээнд санал солилцсон юм.

Түүнчлэн 2019 оны хичээлийн жилээс эхлэн Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн Урлагийн Академид Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг оператив-тактик, опертив-стратегийн чиглэлээр сургах тухай санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top