Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29-нд тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт-Олзвой багийн 4 дүгээр гудамжинд Иргэн Д-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:50 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Ойн түймэр: Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 2 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 1 автомашин, 7 морь, нийт 11 хүн, 2 автомашин, 7 морьтой ажиллаж, 05:27-ны өдрийн 05:30 цагт цурманд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/:Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км, У-49005I20.18II, Ө-106030I57.98II/ “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан 12-13 ТТА улсын дугаартай “Хово 371” загварын ачааны /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагтхүлээн авсан. ОБЕГ-ын 3 алба хаагч, 1 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 3 автомашин, 1 завь, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашин, 1 завь, тус аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, 3 автомашин, аймгийн Прокурорын газрын 2 ажилтан, МХЕГ-ын 2 ажилтан, 1 автомашин, Сэлэнгэ аймгийн МХГ-ын 4 ажилтан, 1 автомашин, Баянгол сумын мэргэжлийн ангийн 2 хүн, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан, 7 автомашин, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 60 ажилтан, 18 автомашин, “Болор-Оргил майнинг” ХХК-ийн 4 ажилтан, 2 автомашин, нийт 119 хүн, 40 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 05.27-ны өдрийн байдлаар 8 метрийн гүнд, 15 метрийн тойрогт нийт 18 удаагийн шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, осолдогч кабин дотор байхгүй байсан. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 650 м3 ус татах хүчин чадалтай насос-1, 400 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 150 м3 ус татах хүчин чадалтай насос-1, 75 м3 ус татах хүчин чадалтай насос 2, нийт 7 насосоор 41015 м3 усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 1,9 метрээр буурсан. Осолдсон машины бүхээгийн урд купер, дугуй усны мандалд гарсан ба эргээс 41.8 метрийн зайтай. Хамгаалалтын даланг сэтэлж нуурын усыг гадагшлуулах 412 м урттай суваг татаж байна. Мөн осолдсон газар руу 462 м3 шороог зөөвөрлөж зам тавьж ажиллаж байгаа бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:40 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Хар-Усан тохойн” 18 тоотод /аймгийн төвөөс 45 км-т/ Иргэн С /77 настай, эмэгтэй/ 05.26-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.27-ны өдрийн 08:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 45 км замыг туулан 14:30 цагт очиж, “Ерөө” голоор завиар 3 км урсаж, мөн өдрийн 17:52 цагт гэрээс нь 1 км-т “Ерөө голын бага заатан” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын харалдаа “Туул” голд тус дүүргийн харьяат Т /10 настай, эрэгтэй/ 05:27-ны өдрийн 12:00 цагийн орчим осолдсон гэсэн дуудлагыг 05:28-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 01:00 цагт очиж, “Туул” голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05:28-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Амиа хорлолт /аврах/:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 байрны 9 давхарт Иргэн М/57 настай, эмэгтэй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн/ цонхоор үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 19:57 цагт очиж, хажуу айлын цонхоор орж иргэн М-г аюулгүй газарт буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР