Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Төслийн багийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Өмнөговь аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.