Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төсөл хэрэгжиж буй Говь-Алтай аймгийн Алтай, Дарив, Шарга сумдад аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хороотой хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 05 дугаар сарын 27-06 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургуулийг дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн алба хаагчдыг хамруулан зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.