Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх тус сургалтаар зудын гамшгийн үед хэрхэн ажиллах, эрсдэлээ хэрхэн тооцох, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын сургагч багш нарт эзэмшүүлж гамшгийн эрсдэл, эмзэг байдлын талаархи ерөнхий ойлголттой болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх арга, гамшгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтэц, гамшгийн бэлэн байдал, түүнийг хангахад чиглэсэн мэдлэгийг олгох юм.
Мөн гамшгийн мэдээ, мэдээллийг хүлээн авах, иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх, байгаль цаг уурын эрсдэлийг тооцох, түүнийг эрсдэлгүй даван туулах чадварыг эзэмшүүлнэ.
Сургалтад ОБЕГ, НОБГ-ын албан хаагчид болон Дундговь, Сүхбаатар аймгийн зорилтот сумдын төлөөлөл 25 сургагч багш хамрагдаж байна.