Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/199 дүгээр тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал даргын зөвлөлийн гишүүд болон газар, хэлтсийн дарга нарт албаны бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллах, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.