Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ХАБЭА-19.1” сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.
Сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, салааны захирагч, бүлгийн дарга зэрэг нийт 24 алба хаагч хамрагдаж байна. Сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвийн сургагч багш нар удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.
Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг зохион байгуулна.
Тус сургалт энэ сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжилж, сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах юм гэж Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.