БНСУ-ын Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзав

DSC2916-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр БНСУ-аас Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ким Хунсан болон шинээр томилогдсон атташе Сэо Мүн Сук нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр дэд хурандаа Ким Хунсанд хандан Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол-Солонгос хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтад Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Түүний хүчин чармайлтын үр дүнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсан талаар онцолон цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.

Мөн дэд хурандаа Сэо Мүн Сук Таныг батлан хамгаалахын атташегаар томилогдсон явдалд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

Дашрамд дурдахад Онцгой байдлын ерөнхий газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Сөүл хот болон Гёонги мужийн Гал, гамшгийн удирдлагын газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байдаг билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top