1. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-н 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин О.Дэлгэрмөрөнгийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.тус тус тогтоогдсон.
2. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн “Билүү” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 17:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 53 иргэн, 4 автомашин, нийт 63 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.14-ний өдрийн 23:30 цагт;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд Хан Уулын “Чулуут”-ын аманд ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.14-ний өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 42 албан хаагч, 3 автомашин, Богд Хан уулын хамгаалалтын захиргаанаас 3 ойн байцаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.14-ний өдрийн 15:28 цагт түймрийг тус тус цурамд оруулсан.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Тоост-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.14-ний өдрийн 13:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 36 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 75 иргэн, 10 автомашин, нийт 111 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.15-ны өдрийн 10:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгал орчны улсын байцаагч Д.Энх-Эрдэнэд хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Бэрх-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.15-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч Орон нутгийн 33 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.15-ны өдрийн 14:54 цагт;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Гуравны булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 18 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.15-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.15-ны өдрийн 16:34 цагт тус тус бүрэн унтраасан.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжийн 89-А тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.15-ны өдрийн 12:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжийн 135 тоотод иргэн М-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 04:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн нутагт байрладаг Төмөр замын дэлгүүрийн складанд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.09.15-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 23 дугаар ангийн 7 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Төмөр замын Баяннуурын 8 дугаар гудамжийн 10 тоотод нүүрсний хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.15-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 3 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны урд “Халлиа гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлагыг 2015.09.15-ны өдрийн 08:55 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бласт” ХХК-ийн агуулахад, химийн бодисыг АТА-ийн агуулахад тус тус байршуулж, аюулгүй болгосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР