Сибирь болон Алс Дорнодод гарсан түймрийн хэмжээ багасжээ

5d47e4f8ef018.jpeg

Сибирь болон Алс Дорнодод асаж байгаа ойн түймрийн талбайн хэмжээ багасаж, одоо 2.4 сая га болсон тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны /ОБЯ/ хэвлэлийн алба мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн талбай 2.8 сая га-гаас давсан байжээ. Одоогийн байдлаар 441 голомт асаж байгаагаас 31-ийг нь унтраасан байна.

Гал түймэртэй тэмцэхэд ОБЯ-ны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд зөвхөн нэг өдөрт 900 орчим тонн ус түймрийн голомтууд дээр цацжээ. ОБЯ-ны “Бе-200” нисэх онгоцууд болон “Ми-8” нисдэг тэргүүд Якут, Красноярскийн хязгаар, Эрхүү мужид түймэр унтраахад оролцож байгаа юм.

ОБЯ-ны нийт 611 хүний бүрэлдэхүүнтэй, 32 нэгж техниктэй анги нэгтгэлийг ойн түймрийг унтраахад, хот, суурингуудыг түймрээс хамгаалахад дайчилжээ. Тус яамны 440 гаруй ажилтан, 13 нэгж техник өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа аж.

Эх сурвалж: montsame.mn

scroll to top