“Лекима” Хятад Улсын түүхэнд гурав дахь хүчтэй хар салхинд тооцогдож байна

C_2_articolo_3225261_upiFoto1F.jpg

Далайн хүчтэй хар салхи Лекима өчигдөр Хятадын зүүн эрэгт хүрснээр олон зуун нислэг цуцлагдаж, сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Лекима нь тус улсын түүхэнд гурав дахь хүчтэй хар салхинд тооцогдож байгааг Хятадын төв телевиз мэдээлсэн байна.

Анх Филиппиний тэнгист үүсэхдээ супер хүчтэй хар салхинд тооцогдож байсан Лекима Бямба гарагийн өглөө эрт зүүн Хятадын Зэжянь мужид хүрэхдээ эрч нь буурч 187 км/цаг хурдтай болоод байжээ.

Хятадын цаг уурын алба Баасан гарагт нэгдүгээр түвшний аюулын дохио зарлаад байсан бол өчигдөр хоёрдугаар түвшин болгож бууруулсан байна. Гэсэн ч хар салхины хор хөнөөл өндөр байв.

“Лекима” супер хар салхины улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж, 32 болсон тухай тус улсын төв телевиз мэдээлсэн байна. Мөн 16 хүн ор сураггүй алга болоод байгаа аж.

Эрх баригчид орон нутгийн нэг сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Чэжян мужийн гамшгийн бүсэд нийт 5 сая гаруй иргэн байгаа аж. Гамшгийн улмаас Хятад улс 2.1 тэрбум ам.долларын хохирол амсаад байна.

Эх сурвалж: vaaju.com

scroll to top