Төслийн хаалтын ажиллагаа боллоо

67823521_369331783743531_1354730833751048192_n-6rc36ul9hq099domgmldm08e9vo7q1e1v5cmh1irn0g-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлээд байна.

Төсөл Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжсэн бөгөөд Сүхбаатар аймгийн Мөнххаан , Түмэнцогт, Сүхбаатар суманд хэрэгжсэн тус төслийн хаалтын ажиллагаа боллоо.

Хаалтын ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Төслийн зохицуулагч, доктор Д.Нямдорж, дэд зохицуулагч Р.Ганбат болон Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумын зохицуулагч, сайн дурын бүлгэмийн гишүүд оролцож, төслийн үр дүн, хэрэгжилтийг танилцуулсан юм.

Төсөл хэрэгжсэн   Мөнххаан , Түмэнцогт, Сүхбаатар сумдад олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах зорилгоор “Багийн хөршийн бүлэг”-ийг байгуулан, гал унтраах тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангаад байна.

Мөн орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх арга зүйг иргэдэд зааж сурган, тэдний оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан боловсрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top