Г.Эрхэмбаяр мастерсын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

68707494_1030093997161310_7826797432682840064_n.jpg

  Жюү-жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М3 ангиллын бор бүсний +100кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж бөгөөд Монгол Улсаас 15 тамирчин оролцож байна.  

 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

scroll to top