“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна

68425936_474820919967134_279405442424111104_o.jpg

Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн  баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ удаагийн дадлага сургууль нь Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн өв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулах гэж байна.

Мөн дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Зэвсэгт хүчний жанжин штаб, 20 гаруй улс орон, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцон, сургуулийн хүрээнд харилцан туршлагаа хуваалцах дадлага, сургуулийг зохион байгуулна.

Дашрамд дурдахад бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Өмнөд бүсийн төв- Өмнөговь аймагт,  2018 онд “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Баруун бүсийн төв- Ховд аймагт тус тус зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top