ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

70125038_2457837997633652_3300276106019471360_o.jpg

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, обьектын галын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад аж ахуй нэгж байгууллагуудын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрт гал түймэр унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Суургуульд оролцогчид “Үйлдвэрийн байранд гал түймэр гарч барилга байгууламж бүхэлдээ утаажсан, гал түймрийн тархалт хоёрдугаар давхарт бүрэн дэлгэрч, угаартсан ажилчид байна”  гэсэн цагийн байдлын дагуу дадлага хийж, гал түймэр гарсан үед ажиллагсадын амь нас, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Онцгой байдлын газартай гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах чиглэлээр танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ бататгасан юм.

Эрэлч нохой оролцуулснаараа онцлог болсон энэ удаагийн сургуульд “Өгөөж гурил” ХХК-ийн 51 ажилтан албан хаагч, Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн нийт 55 алба хаагч 5 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top