Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид харилцан туршлага солилцох зорилгоор техникийн болон онолын 21 төрлийн сургалтыг хамтран хийж байна юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.