ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

10-6rs2iydmyhzfth31fbrk2xn0jngbm6kg17ulgdp5h6o.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрууд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтойд үүрэг гүйцэтгэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа, албаны болон спортын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын төлөөлөл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт хүрэлцэн ирж, байгууллагын үйл ажиллагаа болон бүтээн байгуулалттай танилцан, харилцан туршлага солилцлоо гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top