Аливаа гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайлал сургалт”-ыг “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулж байна.
Сургалтад Дорноговь аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагаас гадна эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс 30 гаруй хүн оролцож байна.
Харин Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа оролцож байгаа юм.
Энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар Монголын хууль, эрхзүйн орчны талаар болон хүмүүнлэгийн тусламж, гамшгийн хор уршгийг арилгах үеийн жендерийн асуудлын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.