Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцоно

urilga-hevleh-09-201_001.png

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 27-нд буюу маргааш “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Олон улсын хуралд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Япон, БНСУ, ОХУ, Хятад, Монгол Улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцох юм.

Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэн, судлаачид  40 гаруй илтгэл хэлэлцүүлнэ.

 Хурлаар хэлэлцүүлэгдэх илтгэлүүдийн дэвшүүлсэн саналыг нэгтгэн хот, суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйг тусгаж өгөх нэгдсэн зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top