1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2, 3-нд говь талын нутгаар 14-16 м/с, 30-н болон 10 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт иргэн Б-гийн эзэмшлийн “Аксент” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 09:35 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-д 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 11:14 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Цэций-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 30 км зам туулан, 12:50 цагт очиж 2 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд иргэн Ц-гийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар, хашаа тус тус шатаж гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 12:10 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 12:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Майхан толгой”-н зуслангийн “Задгай”-д 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 14:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Ялтын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 19 алба хаагч, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 1 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, орон нутгийн 142 иргэн, 3 иргэн, нийт 168 хүн, 29 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. 09.25-ны өдрийн 13:45 цагт цурманд оруулсан. 09.28-ны өдрийн байдлаар цурамыг цэвэрлэн унтрааж байна. /Урьдчилсан байдлаар 80.5 га талбай шатсан./
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР