Хяналт шалгалтаар 38 зөрчил, дутагдлыг илрүүлэв

vd-6rzotkfiji91myjpqgkf7nz033uti5nfiog2uuqft4w.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж ахуй нэгж, иргэний автотээврийн хэрэгсэлд төлөвлөгөөт бус  хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

 Хяналт, шалгалтад газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж, ахуйн нэгжийн болон иргэний нийт 113 автотээврийн хэрэгсэл, 79 чиргүүлийг хамруулж, 38 зөрчил, дутагдлыг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад газар дээр нь 73 буюу 30.6 хувийн зөрчлийг арилгуулж, үлдсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн эрх зүйн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

  Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэний автотээврийн хэрэгсэл нь гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр бүрэн хангагдаагүй, жолооч нар галын аюулгүй байдлын анхан шатны мэдлэг дутмаг, автоцистернд галын аюулгүй байдлын дүгнэлтийг эрх бүхий байгууллагаас гаргуулаагүй, даралтат саванд техникийн магадлал хийлгэн мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй, аюултай ачаа тээвэрлэх мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, аюултай ачаа тээвэрлүүлж байгаа зэрэг зөрчлүүд нийтлэг илэрлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top